Эвдэрхий цонхны онол

Огноо: 2010-08-10 23:33:40 Зохиогч: ulzii

Саяхан нэг ийм бичлэг уншсанаа сонирхолтой санагдсан тул та бүхэнд хүргэе гэж бодлоо.


Эвдэрхий цонхны онол гэж юу вэ?

 

Энэ онолыг анх Philip Zimbardo гэж америкийн сэтгэл зүйч эрдэмтэн 1969 гаргаж байжээ. Үндсэн санаа нь ямар нэг байшинд нэг цонх хагархай байснаас үүдээд тэр байшин удахгүй маш олон эвдэрхий цонхтой болж улмаар бүр засаж янзалж боломгүй байдалд хүрдэгийг тодрохойлсон байдаг. Яагаад ийм байдалд хүрдэг шалтгаан нь бол маш энгийн. Нэг байшингын цонх эвдэрлээ гээд аваад үзье. Ямар нэгэн шалтгааны улмаас тэр цонх засагдахгүй хэд хононо. Энэ үед оршин суугчид үүнтэй сэтгэл зүйн хувьд аль хэдийн дасаад тоожиргүй нэг нь тамхины иш, барьж яваа хогоо хаяж эхэлнэ. Тэгтэл ахиад нэг өөр ямар нэг эвдрэл гарахад гарах зардлаас болоод ч юмуу эсвэл зүгээр л засалгүй орхино. За тэгээд л өдрөөс өдөрт муудаад нэг л өдөр нурж унадагийн даваан дээр очно.

 

Энэ онол тэгвэл программ зохиогчидод ямар байдлаар харагдах нь вэ?

 

Олон янзын төслүүд дээр ажиллаж байхад иймэрхүү байдал ямар нэг программын хувьд ажиглагдах тохиолдол бишгүй гардаг. Бусдын бичсэн программыг цааш нь хөгжүүлэх үед энэ одоо ямар хүн ингэж чанаргүй кодтой программ бичдэг байнаа гэж шогшрох тохиолдол таньд ч гэсэн олон л тохиолддог байх. Тэгээд ийм үед программ зохиогч за за нэгэнтээ ингээд бичсэн юмыг үүн шиг нь л хийчихье гээд хийчдэг. Яг энд л нөгөө эвдэрхий цонхны онол маань гарч ирж байгаа юм даа. Магадгүй тухайн мөчид ямар нэг асуудлыг хурдан хийчихэж байгаа юм шиг боловч уг программыг кодыг бол улам л дордуулаад байгаа хэрэг. Иймэрхүү байдлаар явсаар нэг л өдөр энэ программыг цааш нь хөгжүүлэхэд асар их төвөгтэй болдог. Энэ нь нөгөө талаасаа эргээд цаг хугацаа эдийн засгийн зардал илүүгээр гаргаж эхэлнэ.

Ийм байдалд орохгүй тулд боломжоороо программын эвдэрхий цонхыг цаг алдалгүй засаж залруул, аль болохоор сайн чанартай код гаргахыг зорь, өөр хүн бичиж байгаа программыг чинь цааш нь хөгжүүлнэ гэдгийг бодолцож үз. Эдгээр нь эргээд таньд үр өгөөжөө өгөх болно.

Сэтгэгдэл:

Soyol Вэб 2010-08-11 05:18:35

Sonirholtoi zuil baina. iimerhuu zuil bainga gardag shuu

Шинэ сэтгэгдэл бичих


Ангилал