Вэб хөгжүүлэгчиддээ зориулаад өдөр тутмынхаа ажилд байнга хэрэглэж байдаг багажуудаасаа танилцуулахъя. Файрфокс дээр адд он болж ажилладаг болохоор суулгахад хялбар хаана л бол хаана ашиглаж болно гэсэн үг.
Firebug
Нэр нь нэг их сайхан боловч дотроо бол алт л агуулж байдаг эд дээ. Үүнийг ашиглаад хөгжүүлж буй вэбийнхээ HTML кодыг хянах, форматыг шууд өөрчилж туршиж үзэх, сүлжээгээр ямар өгөгдөл яаж дамжиж байгааг харж болохоос гадна жаваскрипт дэбаг хийж болдог. Бас энэ адд он дээр суулгаж ажиллуулж болдог өөр нэмэлтүүд хүртэл гарсан байдаг. Мөн өөрийн жаваскрипт дотроос консолоор нь дамжуулаад дэбаг мэдээлэл харах боломжтой.
Web developer
Тоочоод баршгүй олон төрлийн функцууд бий. Чухлаас нь дурдвал вэб хөгжүүлэгч вэбийнхээ HTML элементүүд, CSS формат болон Cookie-г харах, анализ хийх өөрчилөх боломжтой.
Tamper Data
Энэ багаж нь вэбийн HTTP протоколоор дамжиж байгаа өгөгдлүүдийг хянах боломжийг олгож өгдөг.
ColorZilla
Вэб хуудас дээр харагдаж байгаа ямар ч бичиг болон зургийн өнгүүдээс сонгож кодоор нь харуулдаг. Үүнээс гадна шинээр өнгө найруулж харж болох хэрэгсэлтэй. Энд тэндээс гоё өнгө харвал шууд л кодыг нь мэдээд авна гэсэн үг.
MeasureIt
Дөрвөлжин зурж өргөн өндөрийн хэмжээг нь харуулах маягаар элементүүдийн том жижиг хоорондын зай зэргийг мэдэж авах боломжтой. Дизайний гаргасан вэбийн загварыг HTML рүү шилжүүлэхэд их хэрэг болдог.
IE Tab
Вэбээ Internet Explorer дээр шалгаж үзэх гэвэл үүнийг ашиглаж боломжтой. Мэдээж IE компьютер дээр чинь байхгүй бол шүү дээ.
Read It Later
Ямар нэг гоё эсвэл чухал материал интэрнэт дээр олчихоод унших зав байхгүй байвал дараа уншихаар нөөцөлөх боломжийг олгодог.
Delicious
Хэрэгтэй вэб хаягуудаа нэг нэгдсэн газар тэгээд буцааж олоход амарханаар хадгалаад байвал ч хэрэгтэй дээ.
BabelFish
Хэрэгтэй материалууд л гадаад хэл дээр байгаад байвал үүний тусламжтайгаар сайн мэддэг хэл рүүгээ хөрвүүлээд унших боломжтой. Хэрэглэхэд төвөггүй их амар эд.
Энэ хэдтэй байхад ч дутагдаад байх зүйл гарахгүй л боловуу. Мэдээж өшөө илүү файрфокс дээр хэрэглэгддэг сайхан багажууд байвал сэтгэгдэл дээр хуваалцаарай.
Файрфокс дахь вэб хөгжүүлэгчид хэрэгтэй багажууд
Шинэ сэтгэгдэл бичих
Ангилал
Сүүлийн 10 бичлэг
Сүүлийн 10 сэтгэгдэл
Sain baina uu?
jQuery - giin jQuery UI, jqGrid хоёр плагинуудын талаар зөвлөгөө ...
visitor, 2011-02-17 05:22:40
visitor, 2011-02-17 05:22:40
Minii bodloor bol naad aldaa chini hemjeenees bolj zaaj baigaa aldaa bish shig sanagdaj baina. Kodoo yaj ...
ulzii, 2010-11-16 21:09:05
ulzii, 2010-11-16 21:09:05
Neg asuult baina JQuery deer GET eer serverluu ugugdul ilgeegehed hemjee
hed baidag ve. Nileed tom text ...
Beginner, 2010-11-15 09:26:21
Beginner, 2010-11-15 09:26:21
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!