jQuery: DOM Элемэнт сонгох аргууд

Огноо: 2010-10-07 22:16:30 Зохиогч: ulzii

jQuery-тэй ажиллахад хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол ямар нэгэн ажиллах гэж байгаа элемэнтээ сонгох гэж хэлж болно. Тэгвэл ямар аргууд байдгийг доор хүснэгтэд хураангуйлж оруулъя. Яг яаж хэрэглэх талаар сүүлд жишээ бичлэг оруулвал тодорхой болоод явчих байх.

 

Үндсэн сонгох аргууд.

 

Дүрэм Тайлбар
 *  Бүх элемэнт
 E E тагтай элемэнтүүд
 E F
E таг бүхий элемэнтийн доторхи F тагтай элемэнтүүд
 E > F
E таг бүхий элемэнтийн F тагтай шууд хүүхэд элемэнтүүд
 E + F
E тагтай нэг төвшинд байрлах хамгийн ойрхон F элемэнт
 E ~ F
E тагтай нэг төвшинд байрлах бүх F элемэнт
 E : has(F)
F таг бүхий элемэнт агуулсан Е тагтай элемэнтүүд
 E.C C класстай E тагтай элемэнтүүд
 E#I I id-тай E таг бүхий элемэнтүүд
 E[A] A аттрибут агуулсан бүх Е тагтай элемэнтүүд
 E[A=V] A аттрибутын утга нь яг V гэсэн бүх Е тагтай элемэнтүүд
 E[A^=V] А аттрибутын утга нь V-аар эхэлсэн бүх Е элемэнтүүд
 E[A$=V] А аттрибутын утга нь V-аар төгссөн бүх Е элемэнтүүд
 E[A*=V]  А аттрибутын утга нь V хэсэг агуулсан бүх Е элемэнтүүд 

 

Элемэнтийг DOM -ын байрлалаар олох



 

Дүрэм Тайлбар
:first Хайж байгаа элемэнтийн эхний элемэнтийг олж авахад хэрэглэгдэнэ.
:last Өмнөхийн эсрэгээ буюу хамгийн сүүлийн элемэнтийг олно.
:first-child
Хайж байгаа элемэнтийн хүүхэд элемэнтүүдээс эхнийхийг олно
:last-child
Өмнөхийн эсрэгээр буюу хүүхэд элэмэнтүүдээс эцсийнхийг
:only-child
Хайж байгаа элэмент ганц хүүхэд элемэнттэй бол сонгогдоно
:nth-child(n)
n дэхь хүүхэд элемэнт
:nth-child(even|odd)
тэгш буюу сондгой тоотой байрлал дахь хүүхэд элемэнтүүдийг тус тус буцаана
:nth-child(Xn+Y) Өгөгдсөн томъёогоор олдох тоотой байрлал дахь хүүхэд элемэнтийг сонгоно. Хэрэв 2n+1 гэсэн томъёо байна гэж үзвэл 2дахь элемэнтийн арын элемэнтийг олон болно.
:even Тэгш тоотой байрлал дахь элемэнт
:odd Сондгой тоотой элемэнт. Энэ хоёр аргыг хүснэгтийн мөрүүдийг өөр өнгөөр харуулах зэрэгт ихэвчлэн ашигладаг.
:eq(n) n дэхь элемэнт
:gt(n) n дэхь элемэнтийн арын элемэнтүүд
:lt(n)
n дэхь элемэнтийн өмнөх элемэнтүүд

 

Хэрэглэгчийн шүүлтүүр тавьж сонгох аргууд:

 

:animated сонгож байгаа элемэнт ямар нэгэн байдлаар jQuery-ийн анимацтай байвал
:button  формын товч элемэнтүүд сонгогдоно. Өөрөөр хэлбэл  input[type=submit], input[type=reset], input[type=reset] эсвэл button гэсэнтэй адил
:checkbox Формын checkbox элемэнтүүдийг сонгоно. Ө.х. input[type=checkbox]
:checked Radio юму checkbox элемэнтүүд сонгогдсон байвал
:contains(foo) foo гэсэн текстийг агуулж байвал
:disabled формын disabled элемэнтүүд disabled="disabled"
:enabled өмнөхийн эсрэгээр
:file бүх файл элемэнтүүд. ө.х. input[type=file]
:header Толгой элемэнтүүд буюу h1,h2... гэх мэт.
:hidden Харагдахгүй нууцлагдсан элемэнтүүд
:image Зурган элемэнтүүд, input[type=image]
:input Бүх input элемэнтүүд
:not(filter) өгсөн шүүлтүүрийн эсрэг  болгоно.  input:not(:checkbox) гэвэл checkbox-оос бусад нь.
:parent Зөвхөн хүүхэд бүхий элемэнтүүдийг
:password Пассворд элемэнт, input[type=password]
:radio Radio элемэнтүүд, input[type=radio]
:reset Reset элемэнтүүд, input[type=reset] , button[type=reset]
:selected Select элемэнтийн сонгогдсон элемэнтүүд
:submit Submit элемэнтүүд, input[type=submit] , button[type=submit]
:text Тэкст элемэнт, input[type=text]
:visible  Харагдаж байгаа элемэнтүүд

 

Асуух зүйл байвал сэтгэгдэлээр асууна биз дээ ;-)

Сэтгэгдэл:

baku Вэб 2010-10-25 09:54:30

hi holboo barih gj bhkumuu

form element-uudiig shuud JSON bolgon gesen neg goy garch irdeggui ee ta ene talaar yu heregledeg we
hariu bichsen esehiig mail haygaar ileerei pls

ulzii Вэб 2010-10-25 20:31:28

Hi,

Чи өөрөө маш амарханаар JSON дата үүсгээд түүнийгээ цааш нь ашигла. JSON-той ажиллах гэж байхыг бодоход ямар форматтай байдгийг сайн мэддэг байлгүй. Хэрэв форматын талаа эргэлзээтэй зүйл байвал википедиа дээрээс харчих.

http://en.wikipedia.org/wiki/JSON

Тэгээд jQuery-ийн тусламжтайгаар формынхоо элемэнтүүдийг сонгож аваад JSON хэлбэрт оруулж хадгал. Байнга ингэж ажилладаг бол нэг сайн функц юм уу Плагин хийж аваад өөртөө ашиглаж явж байвал зүгээр.


За тэгээд яг кодоо бичээд ажиллахгүй ч юмуу зүйл байвал асуугаарай.

360° Вэб 2010-10-29 14:48:25

webiig herhen internet bot uudaas hamgaalah ve nadad tuslaach

ulzii 2010-10-29 17:17:24

Ямар асуудал байгаагаа тодорхой хэлэхгүй бол оновчтой хариулт өгч чадахгүй шүү дээ. Форм хамгаалах гэж байгаа бол Captcha хийж өгч болно. Эсвэл бүр ямар нэг хавтасийг htaccess гээчийн тусламжтайгаар хамгаалж болно гэх мэтээр. За тэгээд тодорхой асуувал хариулъя.

Beginner 2010-11-15 09:26:21

Neg asuult baina JQuery deer GET eer serverluu ugugdul ilgeegehed hemjee
hed baidag ve. Nileed tom text yavahgyi baina. Bagtsaagaad 1KB orchom medeelel
yavaad baih shig baih yum. Eniig ihesgeh yamar arga baina. #help

ulzii 2010-11-16 21:09:05

Minii bodloor bol naad aldaa chini hemjeenees bolj zaaj baigaa aldaa bish shig sanagdaj baina. Kodoo yaj bichsen bolon yamar helbertei text ilgeej baigaag chini medehgui bolohoor todorhoi yum helj chadahgui n.
Chi jquery yamar aldaa zaaj baigaag n ingeed harchih. Tegeed ter aldaa chini yamar baigaagaas yug zasah heregtei ve gedeg chini todorhoi bolno.

error: function (request, status, error) {
alert(request.responseText);
}

visitor 2011-02-17 05:22:40

Sain baina uu?

jQuery - giin jQuery UI, jqGrid хоёр плагинуудын талаар зөвлөгөө оруулах боломж байна уу. jqGrid ашиглан хүснэгт хийх, хүснэгтийн хуудаслалт оруулах зэрэг.

Баярлалаа.

Өлзий 2011-02-17 20:14:16

jQuery-UI гэж плагин биш jQuery дээр суурилсан тусгай хэрэгсэлийн цуглуулга. Үүн дээр суурилаад өөрийн гэсэн плагин бичиж болдог. Жишээ нь Drag and Drop ашиглаад програм бичье гэвэл draggable болон droppable ашиглаж хийх жишээтэй. За тэгээд үүнд зориулсан янз бүрийн жишээг маш сайхнаар эндээс дээр харж болно.

jqGrid гэж харин jQuery дээр суурилсан плагин байна. Яаж хэрэглэхийг нь өөрийнх нь хуудас дээрээс их дэлгэрэнгүйгээр харж болохоор байна.

visitor Вэб 2011-02-18 09:13:06

Гол нь jQuery - гийн талаар гайгүй мэддэг болов уу гэж бодсон хүний эх хэл дээрээ хэрхэн тайлбарлах, жишээ авахыг нь харах гэсэн юм л даа. Дээрх заавар, демо, сайтын вики хуудас руу зөндөө орсон. Жишээгээ их л дутуу, бүрхэг тавьсан байсан.

Өлзий 2011-02-18 09:27:56

Хагас бүтэн сайнаар зав гарвал жишээ оруулахыг бодноо

Шинэ сэтгэгдэл бичих


Ангилал