Банжигийн талаар

Огноо: 2011-02-01 23:17:46 Зохиогч: ulzii

За Банжиг гээд хэлэхээр хүн болгон л мэдэх байлгүй. Монголдоо л анхдагчийн нэг портал сайт байсан. Хаяа нэг орж харахад шинэ шинэлэг санаа дэвшүүлж, шинэ үйлчилгээ нээгдэж байгаа харагддаг. Хэдэн жилийн өмнөөс блог жинхэнэ Web 2.0 гээчийн нэг хэсэг болон ид цэцэглэх үеэр нөгөө Банжиг маань ч бас блогийг нэвтрүүлээд авсан нь удалгүй овоо ч олон хэрэглэгчтэй болсон.

Блогчидын дотор их сонирхолтой, сайн бичдэг нь цөөнгүй байснаас ч болсонуу би ч гэсэн тэнд өөрийн анхны гэж болох блогоо нээсэн дээ. За тэгээд нэг хэсэг овоо хэдэн бичлэг оруулаад сүүлдээ оюутан байсан болохоор цаг завгүйдээд юу ч бичиж чадаагүй. Хаяа нэг орж шагайхаас хэтрэхгүй энэ жилийг хүрсэн. Энэ зун өөрийнхөө энэ блогийг нээснийхээ дараа ашгүй Банжиг санаанд ороод ирэв. Тэнд байгаа хуучин бичлэгүүдээ энэ блог руугаа шилжүүлээд оруулчихъя гэж бодогдоод Банжигийг нээтэл холбогддоггүй. За сервэр нь хэсэг ажиллагаагүй болсон юм болуу эсвэл саатал гарсан байх гэж бодоод хэд хоногийн дараа шалгатал бас л байдаггүй.Тэгээд сайн найз гүүглээсээ Банжиг хаачсаныг асуухаар мэдэхгүй. Тэгээд л бүхэл бүтэн тэр том портал газрын гаваар орчихсон юм шиг л алга болчихдог юм байна. Ямар ч мэдэгдэл юм байхгүйгээр ийм юм гэж байж болохуу? Хэрэв хэрэглэгчиддээ урьдчилаад дуулгачихсан бол хүм бүр өөрсдийнхөө бичлаг болон бусад мэдээллийг нөөцлөөд авчихсан байхгүй юу. Айл бүрийн үүд тогшоод явах биш нэгдсэн эмэйл явуулаад л болчих юм л даа уг нь.

 

Гэтэл өнөөдөр санамсаргүй Банжиг буцаад сэргээгдэж эхэлж байгаа талаар олж мэдлээ. Лав л блогчидын бичлэг битгий хэл хэрэглэгч нь хүртэл сэргээгдэхээргүй устсан юм шиг байна. Хэрэглэгчидийнх нь хувьд энэ бол асар том хохирол болж байгаа юм. Хичнээн хүний ямар их цаг заваа гаргаж бичсэн зүйлсийг зүгээр л нэг ингээд алга болгочихоод юу боддог бол!

Хүмүүс өөрийнхөө дансанд нэгж авч хийдэг байсан. Тэр хохирлыг нь ядаж буцааж төлөх болов уу гээд бодвол маш их л асуудал байна даа.

 

Хамгийн чухал нь шинээр эхлүүлж байгаа хүмүүс нь энэ өнгөрсөн алдаагаа битгий давтаасай, хэрэглэгчидийнхээ мэдээлэл, хүч хөдөлмөрийг үнэлж сервэр, өгөгдлийн асуудлаа сайн шийдээрэй гэж хэлэх байна. Өгөгдлийн сангаа нөөцөлж авч байвал аминд орох үе эргээд гарна шүү.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!

Шинэ сэтгэгдэл бичих


Ангилал