Хэн нэгэн Андройд утас ашигладаг хүнд хэрэг болох боловуу гээд товч тэмдэглэл хийчихье.
Монголчууд их Yahoo хэрэглэдэгийн адил би ч гэсэн үүнийг ашигладаг л даа. Хамаг л таньж мэдэх хүн Yahoo дээр хаягтай байдаг болохоор амар байдаг юм. Yahoo-ийн календар саяхныг хүртэл үнэхээр хоцрогдсон орчин үеийн хэрэглэгчийн шаардлага хангахааргүй болсон байсан. Харин саяхнаас шинэчлэгдээд их сайхан болсон байсан.
Өнөөх гоё болж шинэчлэгдсэн календараа Андройд смарт утсандаа оруулчихъя гэсэн янз бүрийн асуудлуудтай тулгардаг юм байна. Андрой өөрөө Гүүглийнх болохоор өөрийн хаягуудыг бол их амарханаар оруулах боломжтой байдаг. календар энэ тэр дээр нь ямар ч асуудалгүй болж байна билээ. Харин Yahoo-ийн хувьд одоохондоо Андройдод зориулсан Aрр байхгүй болохоор өөр арга зам хайх хэрэгтэй боллоо. Yahoo календараа гар утсанд зориулсан вэбийн тусламжтайгаар удирдаад байх боломжтой ч үнэндээ амтгүй л дээ.
Хамгийн их тарсан арга нь эхлээд Гүүгл календар руу импортолж оруулаад дараа нь утас руугаа оруулах арга байв. Туршаад үзтэл болсонгүй. Гүүглээс Yahoo руу орох мөртлөө эсрэгээр алдаа заагаад болсонгүй. Ингээд ахиад жаахан хайсны эцэст caldav гэгч программаар дамжуулаад шууд утасруугаа оруулах боломжтойг мэдэж аваад турштал амжилттай боллоо.
Эхлээд Андройд утсан дээрээ марктаас хайж байгаад caldav гэж Арр суулгана. Тэгээд хаана Эмэйл хаяг календар чинь байгаагаас шалтгаалаад доорх хаягуудыг өгөөд өөрийн нэр, нууц үгээр нэвтэрч орно.
Yahoo календар(Beta буюу шинэ хувилбар. Хэрэв энэ байхгүй бол энэ хаягаар орж хуучныгаа сольж болох юм байна. http://switch.calendar.yahoo.com/m/landing.php)
caldav-аа ачаалаад энэ хаягийг URL дээр өгөөд нэвтэрч ороорой.
https://caldav.calendar.yahoo.com/dav/username/Calendar/calendar_name
Тэгээд синхрон хийнгүүт Yahoo календарийн бүх оруулсан зүйлүүд Андройдын календар руу орно. Мэдээж хэрэг Yahoo дээр өөрчилөлт хийвэл ахиад синхрон хийх ёстой. Үүнийг нь бас автоматаар тааруулж болно.
За ингээд хаана ч явсан календартайгаа алзахгүй боллоо!
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!