Лог файлыг хянах

Огноо: 2011-11-18 22:00:49 Зохиогч: ulzii

Вэб программууд дээр ямар нэг алдааг ч юмуу үйл ажиллагааг хянах зорилгоор лог файлууд үүсгээд түүндээ янз бүрийн мэдээлэл хадгалах нь элбэг байдаг. Гэтэл лог файлыг удаан хугацаагаар ханахгүй орхисноос болоод ч юмуу ямар нэгэн алдаанаас болоод маш их хэмжээтэй болох түүнээс үүдээд серверийн ажиллагааг зогсооход хүрдэг.

Тийм болохоор үүнээс сэргийлээд автоматжуулсан хяналтын скрипт бичээд түүнийгээ cronjob болгоод ажиллуулж орхивол ямар ч байсан сервэр зогсох аюулд хүргэхгүй. Энэ скрипт юу хийх ёстой вэ?

1. Шалгах гэж буй лог файлуудыг олоод хэр их хэмжээтэйг шалгана.

2. Аль нэг файл өгөгдсөн хэмжээнээс том байж таарвал доорх коммандын тусламжтайгаар хэмжээг багасгана.

3. $foo = system('tail -c 100kb файлын нэр'); Энд tail гэсэн юниксийн коммандаар файлаас сүүлчийн 100 килобайтыг тастаж авч байна.

4. Дараань үүнийгээ тухайн лог файлруугаа хадгалаад л болоо.

 

Ингэж файлын хэмжээг багасгах нь серверийн үйл ажиллагаа гацахаас л хамгаал байгаа хэрэг юм шүү. Мэдээж хэрэг энэ лог файл нь алдааны лог бол ямар алдаа гараад байгааг харж кодоо зассан нь илүү чухал болохыг мартуузай ;-)

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!

Шинэ сэтгэгдэл бичих


Ангилал