Вэб программ дээр AJAX их хэрэглэгдэж байгаагаас болоод сервер болон хэрэглэгчийн компьютерийн хооронд мэдээлэл их солилцох болсон. Тэгвэл энд хэрхэн мэдээллийг дамжуулж хэрхэн хэрэглэх вэ гэсэн том асуулт яах аргагүй тавигддаг. Үүнд мэдээллийг JSON хэлбэрээр форматалж ажиллавал илүү үр дүнтэй байдаг.
JSON -ий хамгийн том давуу талууд нь амархан текст хэлбэртэйгээр байдаг, ямар нэг програмын хэлээс хамааралгүй байдагт оршдог. Энэ давуу талыг ашиглаад миний мэдэх нилээд олон том API үүн дээр суурилсан байдаг. За ингээд олон юм цааш нуршилгүйгээр яаж PHP-ээс ийм объект үүсгэх болон үүнийгээ jQuery ээр ашиглахыг жишээн дээр харуулъя.
Эхлээд cервер дээрх өгөгдөл болгоод хэрэглэгчийн мэдээлэлийг товч хэлбэртэйгээр авъя. Бүх хэрэглэгийг мэдээлэлийг авах AJAХ хүсэлт сервер рүү явуулаад доорх мэдээллийг JSON хэлбэртэйгээр буцааж авъя.
$users['data'] = array(
array('name' => 'Бат', 'id' => 1),
array('name' => 'Болд', 'id' => 2),
array('name' => 'Тулга', 'id' => 3),
array('name' => 'Ган', 'id' => 4)
);
echo json_encode($users);
Ингэж хүлээж авсан JSON мэдээл жаваскрипт дээр доорх байдалтай харагдана.
var userData= {'data': [
{ "name":"Бат", "id":"1" },
{ "name":"Болд", "id":"2" },
{ "name":"Тулга", "id":"3" },
{ "name":"ган", "id":"4" }
]};
Энэ мэдээллийг ашиглаад хэрэглэгчийн жагсаалтыг өмнө тодорхойлсон див элемэнтэд оруулж харуулахъя.
$.each(userData.data, function(i, user) {
$('#user_list').append(user.name + ',');
});
jQuery-ийн each гэж функцыг ашиглаад маш амарханаар JSON объектыг давталтад оруулж боловсруулж болдог. Дээрх each ажилласны дараа хэрэглэгчид бүх нэрсүүд ийм байдалтай харагдана.
Бат, Болд, Тулга, Ган,
Ямар амарханаар ашиглагдаж байгаа нь энэ бяцхан жишээнээс харагдсан байхаа гэж найдаж байна. За ингээд өндөрлье.
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!