Ямар нэг нэмэлт гарын драйвэр суулгалгүйгээр криллээр шууд бичих болон өөрийн вэб дээрээ хялбар суулгаж хэрэглэх боломжийг олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
-Энэ программ юунд хэрэгтэй вэ?
Энэхүү программын тусламжтайгаар
- Хэрэглэж заншсан стандарт крилл үсгийн байрлалаар болон
- Шууд латин үсгээс галиглаж криллээр бичих боломжтой.
-Программыг удирдах
Энэ сонголтыг хийхийн тулд удирдлагын хэсэг дээрээс 'Тохиргоо' сонгоно. Тэгэхэд одоо ашиглаж байгаа гарын үсгүүдийн байрлал болон стандарт, латин сонгох цэс харагдана. Эндээс аль нэг төрлийг сонгоход сонголт хадгалагдах бөгөөд дараагийн удаа энэхүү сонголт автоматаар сонгогдоно. Хэрэв текст бичиж байхад хурдан гарыг сольж англи үсгээр бичих шаардлагатай бол Ctrl товчийг 2удаа дарахад идэвхижих буюу идэвхигүй болно.
Өөрийн вэб дээр яаж ашиглах вэ?
Пргораммын харагдацад өөрчлөлт хийхгүй нөхцөлтэйгээр үнэ төлбөргүйгээр хэрэглэж болно. Давуу тал нь хэрэглэхэд амархан, хэдэн ч хамаагүй оролтын элемэнттэй холбож болдог.
Хэрэглэхдээ туршилтын хувилбар гэдгийг анхаараарай.
Суулгах товч тайлбар:
1. jQuery суулгах. Энэ программ нь jQuery дээр суурилж хийгдсэн бөгөөд та вэб хуудсандаа jQuery-г оруулсан байх шаардлагатай. Үүнийг эндээс татаж аваад өөрийн вэбдээ холбоорой.
2. Гарын файл mn_keyboard жаваскрипт файлыг эндээс татаж аваад өөрийн дээрх jQuery-ийн дараа холбож өгнө.
3. Текст элемэнтүүдийг холбож өгөх. Жишээ нь хэрэглэгчийн нэр оруулах lastname болон firstname гэсэн id-тай хоёр элемэнтийг холбохын тулд доорхи байдлаар бичнэ.
$('#lastname, #firstname').mongolianKeyboard();
Мэдээж хэрэг энэ нь жаваскрипт учраас скрипт блок дотор хийхээ мартаваа.
Санал хүсэлт байвал доор чөлөөтэй бичээрэй.
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!