jQuery-тэй холбоотой бичлэгүүдийнхээ эхлэлийг үүгээр тавья. jQuery нь Javascript сан бөгөөд сүүлийн үед маш өргөнөөр хэрэглэгдэж байгаа. Үндсэн зорилго нь Javascript программчиллыг маш амархан болон хурдана болгоход чиглэсэн.
jQuery-ийн талаар ярихын тулд эхлээд javascript-ийн талаар хэдэн үг дурдъя гэж бодож байна. Javascript нь вэб 2.0 гэж ухагдахуун байхгүй байсан хэдэн жилийн өмнө вэб программуудад одоогийнхтой харьцуулвал маш бага хэрэглэгддэг байсан. Үүгээр программ бичихэд төвөгтэй байсан нь хэрэглэгддэггүй байсан гол шалтгаануудын нэг байв. Вэб хүчээ аван хөгжиж эхэлсэнтэй зэрэгцэн Javascript болон XMLHTTPRequest-үүдийг хослон хэрэглэсэн AJAX гэж нэг шинэ технологий гарч ирэв. Энэ нь ёстой л цаг үеээ олсон хэрэг байсан бөгөөд эндээс Javascript-ийн нэг шинэ үе эхэлсэн гэхэд болно. Ийнхүү Javascript ихээр хэрэглэгдэх болсноос болж шинэ шинэ бэлэн сангууд ар араасаа их гарсан бөгөөд үүний ачаар вэб программчидын ажилд маш их хөнгөлөлт үзүүлсэн. Би ч гэсэн л Javascript дээр бичих дургүй, хэртээ л бол ашигладаггүй байлаа. Заримдаа нэг AJAX ашиглан программ бичих болоход ямар наг бэлэн сан л ашиглахгүй бол их төвөгтэй болж ирсэн. Нилээн харьцуулалт хийж хайсны эцэст jQuery-тэй нөхөрлөж эхэлсэн дээ. Одоо ч бүр амтанд нь ороод салахаа больсон. Хэрэглэхэд маш хялбар мөртлөө маш их зүйлсийг амарханаар хийх боломжийг олгодог нь намайг их татдаг гэхүү дээ.
Давуу талууд:
- jQuery нь DOM-д хандаж программчилах ажилыг хөнгөвчилж үүгээр их цаг хэмнэдэг
- Хэрэглэхэд хялбар. Эхлэн сурч байгаа хүмүүст ч хэцүү зүйл байхгүй.
- Javascript-д өөрт нь байдаггүй each, trim, extend гэх мэт нэмэлт функцуудыг оруулж өгсөн.
- DOM-ийн элементүүд дээр хийгддэг үйлдлийг хялбараар удирдах боломжтой. Жишээ нь onclik, mouseover гэх мэт бүх үйлдлүүдийг маш амарханаар холбож өгч болдог.
- Бусад Javascript сангуудтай хүндрэлгүй хамтарч ажиллаж чаддаг
Сул талууд:
- Javascript-ийг хаачихсан хэрэглэгчид программ бүрэн хэмжээгээр ажиллахгүй. Гэхдээ энэ асуудал бол одоог хүртэл байсан. Тэгээд ч хэрэглэгчийн хувьд вэб 2.0-ийн үед javascript-гүйгээр интернэт хэрэглэнэ гэдэг бол боломжгүй асуудал болсон.
- Одоог хүртэл хэрэглэхдээ үнэхээр сул тал олоогүй л байгаа даа. Ийм болохоороо ч хамгийн хэрэглэгдэж Javascript сан болоод байгаа.
Хурдны хувьд 1.3 хувилбараас хойш Sizzle Selector гэж Selector Engine-ийг хэрэглэснээр элементүүдийг олох хандаж ажиллах нь эрс хурдан болсон.
Оршил хэсгээ ингээд дуусгая. Дараагаар яаж хэрэглэх талаар бичлэгүүдээр цааш нь үргэлжлүүлнэ.
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!